Төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглах журам батлагдлаа


Төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглах журмыг иргэд, хуулийн этгээдэд төрийн зүгээс үзүүлэх цахим үйлчилгээтэй холбоотойгоор баталлаа. Ингэснээр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Тагнуулын ерөнхий газар холбогдох ажил үйлчилгээг хэрэгжүүлэн төрийн цахим үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид хүргэнэ. Үүнд,
-Иргэний бүртгэл, мэдээллийн лавлах үйлчилгээ /оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, нас барсан тухай лавлагаа/
-Үйлчилгээ ашиглалтын төлбөр тооцоог барагдуулах үйлчилгээ /Цахилгаан ашиглалтын төлбөр, интернэт, утас, телевизийн төлбөр/
-Иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авах үйлчилгээ зэргийг эхний ээлжинд нэвтрүүлэхэд техникийн хувьд бэлэн болжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ