Д.Цогтбаатарыг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч байна

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Д.Цогтбаатарыг сураггүй алга болсон гадаадын иргэнийг эрэн сурвалжлах хэрэгт холбогдуулан цагдан хориод 14 хоног болж байна. Тэгвэл өнөөдөр түүний цагдан хоригдох хугацаа дуусч байгаа юм. Д.Цогтбаатарын эхнэр Ч.Мандах нөхрийгөө гүтгэгдэл явуулгаар хоригдсон гэж үзэж байгаа бөгөөд өнөөдөр хуулийн байгууллага түүнийг суллахгүй бол ноцтой баримтуудыг дэлгэнэ гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн удаатай. Магадгүй өнөөдөр Д.Цогтбаатарын байцаалт үргэлжлэх юм бол маргааш түүний ар гэрийнхэн, өмгөөлчийн хамт хэвлэлийн хурал хийж зарим нэг нууц баримтуудыг дэлгэж магадгүй байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ