Германы иргэд 30 хүртэлх хоногийн хугацаатай визгүй зорчино

Монгол Улсын Засгийн газар 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар ХБНГУ-ын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчих шийдвэр гаргасан билээ. Энэхүү шийдвэр 2013 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд энэ талаарх ноот бичгийг Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-ын Элчин сайд Петер Шаллерт өчигдөр ГХЯ-нд гардуулан өглөө. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд хэлэхдээ “Манай хоёр улс энэ сарын эхээр эхний ээлжинд дипломат паспорт эзэмшигч иргэдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан нь ирээдүйд хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих үндэс тавигдаад буй. Ийм үед монголын талаас санаачлан германы иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаагаар эх орондоо визгүй зорчих эрх олгох нь зөв зүйтэй, цагаа олсон шийдвэр болж байна” хэмээн онцоллоо.
Б.Цэлмэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ