Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн 24-нд товлогдлоо

Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн сонгуульд нэр дэвшигч байгаа гурван эрхэм сонгуулийн сурталчил­гаа­ны хаалтын өмнөх өдөр буюу энэ сарын 24-нд халз мэтгэлцэхээр болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль бүрийн өмнө болдог энэхүү уламжлалт мэтгэлцээнийг МҮОНРТ-ээр шууд дамжуулах бө­гөөд нэр дэвшигчид үзэгч­дийн асуултад хариулах замаар мөрийн хөтөл­бөрөө танил­цуулах юм байна. Үзэгчдийн асуул­тыг мэтгэлцээн болохоос хоёр хоногийн өмнө утас, мессеж, цахим шуудан­гаар авах аж.
Сонгуульд өрсөлдөгч намуу­дын хувьд мэтгэл­цээ­ний цагийг зөвшил­цөөд уг өдрийн 21:45 цаг байхаар МҮОНРТ-д са­на­лаа хүр­гүүлсэн байна. Гэхдээ зохион байгуулагч МҮОНРТ-ийн хувьд эц­сийн байдлаар хараахан цагаа товлоогүй байгаа ажээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ