Барилгын зарим материалыг Гаалийн албан татвараас чөлөөлжээ

Засгийн газраас УИХ-д тавдугаар сарын 31-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. УИХ- энэ асуудлаар хэлэлцэж тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, бөөрөнхий мод, гуалин, модон зүсмэл материал, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг баталсан.

Энэхүү хуулийгзургаадугаар 7-ноос 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл дагаж мөрдөх юм. Хуулиуд батлагдсанаар импортоор авч байгаа мод, модон материалын нэмэгдсэн өртгийн албан татвараас олох орлого бага учир төсөвт сөргөөр нөлөөлөхгүй. Харин хууль батлагдаж импортын хэмжээ нэмэгдсэнээр модны үйлдвэрлэлийн жигд ажиллагаа хангагдахын зэрэгцээ орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр төсөвт оруулах орлогын хэмжээ нэмэгдэн, ажлын байр шинээр бий болж нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаврыг авчирна гэж үзэж байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ