Б.Бат-Эрдэнийг ХЗХ-ноос 85 сая төгрөг авч байсан гэв

Хадгаламж зээлдэгчийн холбооны хохирогчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг шалгах болсон талаараа дуулгаж, Б.Бат-Эрдэнэ гишүүн "Намайг шалга, би айхгүй байна. Угаасаа аваагүй юм чинь айхгүй" гэсэн тайлбарыг өгөөд байсан юм. Харин ХЗХ-ны хохирогчдын төлөөлөл Б.Бат-Эрдэнэ гишүүнийг Бүтээн байгуулалт хадгаламж зээлийн хоршооноос 85 сая төгрөг авч байсан хэмээн мэдээллээ.

Мөн энэхүү Хадгаламж зээлдэгчийн хоршооны хэрэгт МАН-ын нэр бүхий хүмүүс холбогдсон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаалтын ажил эхэлсэн гэв.  

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ