С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал, мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэхээр болжээ. Мөн Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээс гадна Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай, Маршалын албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай болон дагалдах бусад 32 хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ