Жиргээч гишүүд улсын ажлыг цалгардуулж байна

Сүүлийн үед хүмүүс твиттерээр дамжуулж жиргэх үзэгдэл жинхэнэ моод болоод байгаа билээ. Аливаа бизнесийн байгууллага ажилчдынхаа ажлын үр бүтээмжийг дээшлүүлж, илүү зүйлд анхаарлыг нь хандуулахгүй байх үүднээс фэйсбүүк, твиттер, мессенжер чат зэргийг хориглоод байгаа. Энэ нь ч тэдний зөв биз ээ. Тэгвэл ард түмнийг төлөөлөн УИХ-д суугаа эрхэм гишүүд жиргэх явдал дэндүү газар авчээ. Байнгын хорооны хуралдаан, чуулганы хуралдаан дээр онц чухал асуудлуудыг авч хэлэлцэж байх үеэр жиргээч гишүүд үүнийг үл ойшоосон маягтай хээв нэг гар утас, iPad зэргээрээ оролдож суух нь олширсон гэнэ.
Бидний асуудлыг шийдвэрлэж, хууль батлах томилолт өвөртлөн татвар төлөгчдийн мөнгөөр хангалттай эрх ямба, цалин пүнлүү хүртэж байгаа эдгээр нөхөд ёс суртахуун гэдгийг мартсан бололтой. Ахиухан шиг жиргэж, олон дагагчидтай болчихвол ирэх сонгуулиар дахиад сонгогдчихно гэж эндүүрч байгаа нь энэ юм болов уу. Өнөөдөр хамгийн олон дагагчтай хүнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулга, сүмогийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж нар тодроод байгаа билээ. Тэднийг 25-60 мянган хүн дагадаг аж.
Эх сурвалж: www.wikimon.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ