Чуулган энэ сарын 27-нд хуралдаж магадгүй

УИХ-ын ээлжилт бус чуулган энэ сарын 27-нд хуралдаж магадгүй аж. Учир нь МАН-ынхан улс орны эдийн засгийн байдал хүндэрч, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, бүтээн байгуулалтын ажил ч ахиц дэвшилгүй байгаа тул ийнхүү хуралдуулахыг шаардаад байгаа билээ.

Мөн энэ удаагийн чуулганаар МАН-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг оруулахаар зэхэж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ