С.Ганбаатар: Энэ бол "Рио Тинто" компанийн өдөөн хатгалга

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгой" компанийн далд уурхайг зогсоосноор гүйцэтгэгч "Redpath" компани 1700 гаруй ажилтнаа ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасантай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр ийнхүү олон хүнийг ажлаас нь халж байгаа нь "Рио Тинто" компанийн өдөөн хатгалга гэв. "Рио Тинто" Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалтаа 24.4 тэрбумам.доллар болгохоор улайрч, өрийн бичигт хүчээр гарын үсэг зуруулахаар тулгаж байна. Мөн Засгийн газрыг дотоодод, гадаадад ч ажлаа муу хийдэг гэж харуулахыг хүсч байгаа гэдгийг хэллээ. Тиймээс тэрбээр энэ үед зөвхөн Засгийн газрыг шүүмжлэх биш "Рио Тинто"-гийн эсрэг нэг талд байх ёстой гэж үзжээ. Өмнө нь тэрбээр "Оюутолгойн асуудалд монголчууд нэг талдаа байх ёстой" хэмээж байсан юм. С.Ганбаатар "Засгийн газрыг ажлаа сайн хийж чадахгүй байгаа талаар яригдаж байгаа энэ үед "Рио Тинто"-гийн ятгалга, хатгаасанд битгий автаарай. Бид нэг талдаа зогсож байж улс эх орныхоо сайн сайхны төлөө, ирээдүйнхээ төлөө зөв сонголт хийх ёстой” гэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ