Ерөнхийлөгч үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдтэй санал солилцлоо

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн үе үеийн гишүүдийн төлөөлөлтэй уулзаж Монгол Улсын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцов. Уулзалтад Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд асан Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасүрэн, Р.Амаржаргал, С.Баяр, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар оролцлоо.

Үе үеийн ҮАБЗ-ийн гишүүд Монгол Улсын эдийн засагт үүсээд буй хүндрэл, цаашид ямар арга хэмжээ авах талаар санал солилцохдоо эдийн засгийн байдал хүндэрч байгаа энэ үед 2013 оны төсөвт тодотгол хийх, хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлэх зэрэг олон талын асуудлыг хөндөв. Тэд энэ уулзалтаас гарсан саналыг нэгтгэн, ҮАБЗ-өөс зөвлөмж гаргах ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ