С.Бямбацогт АН-ынхныг шантаажлав

УИХ-ын өнөөдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэгэн ноцтой зүйл ярьсан байна. Учир нь тэрбээр “Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр А.Бакей гишүүний ярьсан зүйлийн бичлэг надад байна. Би үүнийг сайтуудаар тараана” гэв.

А.Бакей гишүүн ямар асуудал ярьсан болоод ийнхүү С.Бямбацогт гишүүн шантааж хийж байгаа нь сонин юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ