Ж.Батзандан: Дэд даргаа өгөөд асуудал дуусна гэж бодож байвал эндүүрэл

УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн  Ж.Батзандан “Та эрэн сурвалжлах сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “ Би данс нээсэндээ харамсаж байна. Одоо би ажлаа өгнө. Гэр бүлийнхээ төлөө санаа зовж байна” гэсэн байсан. Дансандаа их мөнгөтэй хүн хэзээ ч гэр бүлийнхээ төлөө санаа зовдоггүй юм.  УИХ-ын гишүүн хүн гадаадад Хятад гэж бүртгүүлээд данс нээгээд явдаггүй юм. Та УИХ-ын дэд даргаа өгөөд асуудал дуусна гэж бодож байвал эндүүрэл. Тань шиг ийм нөхөдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Ийм авлигач, хулгайчийг бид улс төрөөс зайлуулах ёстой” гэсэн юм.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ