С.Баярцогтын хоёр найзын нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр уу?


Өнгөрсөн долоо хоногийн дуулианы эзэн, Швейцарийн банкинд 1 сая ам.долларын нууц данстай гэгдэх УИХ-ын дэд дарга С.Баярцогт өглөөний 06.00 цагийн Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр буулаа. Тэрбээр тусгай хамгаалалт дор сэтгүүлчдээс нуугдан машиндаа сууж амжсан юм. Түүнийг энэхүү нислэгээр ирснийг хамт ирсэн зорчигчид баталж байна.
Тэрбээр өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар- Берлиний чиглэлд ниссэн нь нууц дансныхаа асуудлыг цэгцлэхээр явсан хэмээн хардлага төрүүлэхэд хүрээд байгаа юм.
Мөн түүнтэй хамт Энхбаярын Бямбадулам гэдэг эмэгтэй Герман руу явсан баримт байгаа бөгөөд энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярын охин байх магадлалтай хэмээн үзэж байгаа аж. Учир нь УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд нууц дансаа хоёр найзын хамт нээсэн хэмээн мэдэгдэж байсан бөгөөд тэрхүү хоёр найзын нэг нь Н.Энхбаяр байж магад гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа аж. Ямартай ч түүнийг эх орондоо ирсэн даруйдаа мэдээлэл хийнэ хэмээн ойрын эх сурвалж мэдээллээ.
Б.Даваа
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ