Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг ажлаа тайлагнахыг хүслээ

УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт хүргүүлжээ. Тэрээр хүсэлтдээ "Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн П.Цагаан, Н.Баганди, Ч.Ганболд нарыг чуулганы хуралдаанд урьж, үүсээд байгаа нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын асуудал, төслийн ирээдүй, үр дүнгийн талаар болон холбоотой бусад мэдээллийг УИХ-ын гишүүдэд шууд өгүүлэх ажлыг УИХ-ын ээлжит бус чуулганы өмнө буюу эхэнд зохион байгуулахыг хүсье" хэмээн онцолжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ