Ээлжит бус чуулган ирэх сарын 16-нд хуралдана

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 16-нд хуралдахаар болжээ. Гэхдээ энэхүү хурлын товыг УИХ-аас захирамж гарган баталдаг. Одоогоор УИХ-аас ямар нэгэн захирамж гараагүй байгаа аж.
Уг нь ээлжит бус чуулган есдүгээр сарын 2-6-ны хооронд хуралдана гэж байсан ч ийнхүү хойшилжээ. МАН-ын Монголын эдийн засагт үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзэж ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулах шийдвэр гаргасан юм.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ