НИТХ-ын ээлжит хуралдаан болно

НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэв гаригт НИТХ-ын ээлжит чуулганыг тогтмол хуралдуулдаг болсон билээ. НИТХ-ын хуралдааны дэг ёсоор энэ удаагийн НИТХ-ыг ээлжит хуралдааныг 4 дүгээр сарын 25-ны Пүрэв гаригт хуралдуулах бөгөөд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж ээлжит чуулганаараа хэлэлцэх асуудлаа батална.
Энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар нийтийн зориулалттай өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллого явуулах тухай, цэргийн албыг дүйцүүлэх иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна  НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх “Ахмадын орон сууц-4000 хөтөлбөр”, “Улаанбаатар орон сууц сангийн журам”-ын төсөл, “Нийслэл хотод баригдах 80 бага сургуулийн байршлын тухай” асуудлыг батлах юм. Хурал 10:00 цагаас эхэлнэ.

 

 Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ