Беларусь улсад иргэд визгүй зорчдог болно

Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.

Бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хоног визгүй зорчдог болгохоор харилцан тохиролцсон энэ хэлэлцээрийг хугацаагүй байгуулна.

Манай улс одоогийн байдлаар 15 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ