Н.Алтанхуяг дараагийн долоо хоногт огцрох уу

-Долоо хоногийн улс төрийн тойм-

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинэ хичээлийн жилийг тохиолдуулан ерөнхий боловсролын болон тусгай сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хуулийн засаглал-Хүүхдийн оролцоо” сэдэвт хичээл заалаа. Уламжлалт тав дахь удаагийн 45 минутын теле хичээлийг МҮОНТ, UBS телевиз орон даяар шууд дамжуулав.

Мөн төрийн тэргүүн БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны Ард түмнийг аюулаас хамгаалах яамны сайд Чой Бу Ил тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр уулзалтын үеэр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Батлан хамгаалах хорооны тэргүүн дарга ноён Ким Чен Унд халуун дотно мэндчилгээ уламжлахыг хүсэв. Энэ жил Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, Хойд Солонгосын удирдагч агсан Ким Ир Сен Монголд айлчилсны 25 жилийн ой тохиож байгаа юм. Сайд Чой Бу Ил Монгол Улсын Ерөнхийлөгчид БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын-ы мэндчилгээг уламжилсан байна.

Манай улсад зочилсон АНУ-ын Сенатын гишүүн Жон МакКэйн, Шэлдон Уайтхаус нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ярилцлаа.

Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргуловыг хүлээн авч уулзан, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулах шаардлагатайг онцоллоо. НоёнИ.В.Моргулов энэхүү айлчлалаа Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалын бэлтгэл болж байгааг тэмдэглэв. Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар зөвлөлдөх уулзалт хийж, Шадар сайд Д.Тэрбишдагва, Гадаад харилцааны сайд Л.Болд нар ноён И.В.Моргуловыг хүлээн авч уулзжээ.

Мөн Монгол Улсаас Йорданы Хашимитын Вант Улсад Өргөмжит консулаар томилогдсон тус улсын иргэн Мустафа Микдади бүрэн эрхээ хэрэгжүүлэх баримт бичиг, тамга тэмдгээ хүлээнавч, үүрэгт ажилдаа орсон байна.

Энэ сарын 26-ндПрага хотноо Монгол, Чехийн Бизнес форум боллоо. Хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит тавдугаар хуралдааны үеэр зохиогдсон тус форумд Чехийн талаас уул уурхай, геологи, усны хайгуул, эмнэлэг, цахилгаан станц,үйлдвэрийн тоног төхөөрөмж, зам тээвэр, дэд бүтэц, барилга, хөдөө аж ахуйн, банк санхүүгийн чиглэлийн 70 гаруй бизнес төлөөлөгч, Монголын талаас 20 гаруй пүүс, компанийн 40 гаруй бизнесийн төлөөлөгч оролцжээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Өвөрхангай аймагт ажиллахдаа багш нартай уулзаж, хүүхэд нэг бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх,зөв монгол хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх нь гол зорилт болоод байна. Тиймээс монгол ахуй, монгол соёл, уламжлалыг түгээх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж буйг онцлоодэрдэм чадалтай багш нар манай улсын хөгжлийн гол судас гэв. Мөн долоо хоногийн пүрэв гариг бүрт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт ярилцлага ч тус аймагт боллоо.

Энэ онд зургаан аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсний эхнийх нь Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108,3 км зам ашиглалтад орсон юм. Засгийн газрын тэргүүн Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Баянлиг суманд хэрэгжүүлж буй “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилттэй танилцав.

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 20 гаруй асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 2006 онд батлагдсан "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль"-ийг мөрдсөнөөр алт олборлогчдод татварын дарамт нэмэгдэж, өмнөх дөрвөн жилд улсын хэмжээнд 77 тн алт олборлож байсан бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тн болтлоо буурчээ. Гэтэл дэлхийн зах зээл дээр алтны үнэ сүүлийн 13 жилд тасралтгүй өссөөр байхад олборлолт буурсан нь татварын орчинтой холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. ИймээсАлтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хууль батлагдвал алтны жилийн олборлолт жилд 20 тн-оор нэмэгдэнэ гэж тооцжээ.

Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжиж, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрснөөр манай иргэд тус улсад визгүй зорчдог болно. Манай улс одоогийн байдлаар 15 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулжээ.

“Монголын цахилгаан холбоо” ХК-д хөрөнгө оруулалт хийх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Кореа телеком” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэж, түүнд гарын үсэг зурах эрхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар болон Төрийн өмчийн хороонд олголоо. Ингэснээр талууд дараа үеийн утасгүй сүлжээ буюу 4G LTE технологи нэвтрүүлэх, Монголын зах зээлд утасгүй холбооны шинэ үе эхлүүлэх санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах юм.

Манай улсын хамгийн том IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Засгийн газрын боловсруулсан саналыг хэлэлцэж, зээлийн гэрээний хэлэлцээр хийхийг УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ. Зээлийн нийт дүн 42,5 сая ам.доллар бөгөөд жилийн 0,3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд төлөх нөхцөлтэй ажээ. Мөн "Улаанбаатар метро" төслийн судалгааны тайланг хэлэлцэж, нарийвчилсан судалгааг 2015 онд багтаан дуусгах шийдвэр гаргалаа.

Хуралдаанаар ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгаж, ургац тээвэрт ашиглах зам гүүрийн засварыг шуурхай дуусгах, цахилгаан эрчим хүч татах, шатах тослох материалаар тасалдалгүй хангах арга хэмжээ авахыг Зам тээврийн болон Эрчим хүчний сайд нарт үүрэг болгов. Энэ онд ургацын урьдчилсан балансаар 420 мянган тн үр тариа, 210 мянган тн төмс, 100 мянган тн хүнсний ногоо, 65 мянган тн тосны ургамал, 21мянган тн тэжээлийн ургамал хураан авахаар тооцжээ.

МАН-ын Шинэчлэлийн хороо Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор сайн дураараа огцрох ёстой гэжмэдэгдлээ. Тэд шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн хугацаанд улс орны эдийн засгийн байдалхүндэрч, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх болсон төдийгүй ард иргэдийн ахуй амьдрал доройтсон хэмээн үзсэн байна.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ