"Эрдэнэт" үйлдвэрийг Ц.Даваацэрэн удирдана

Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн зөвлөл өчигдөр хуралдаж, тус үйлдвэрийн Ерөнхий захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгч Ц.Даваацэрэнг Ерөнхий захирлаар томилжээ.
Түүнийг өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан бөгөөд Ц.Даваацэрэн нь Бор-Өндөрийн уурхайгаас ажлын гараагаа эхэлж засварчнаас механик, цехийн дарга, орлогч дарга болтлоо дэвшсэн аж.
Мөн Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт ажиллахдаа 2001 онд 3,1 тэрбум төгрөгийн алдагдалтай байхад нь авч 2006 онд 2,7 тэрбум төгрөгийн ашигтай болгон өгч байсан байна. Тэрбээр гурван уурхайг алдагдлаас гаргаж туршлагатай менежер гэдгээ харуулж байсан тул ам сайтай байсан билээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ