Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар Ж.Наранбаатарыг томиллоо

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар Ж.Наранбаатарыг томилжээ. Тэрбээр дээрх албанд томилогдохоосоо өмнө Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссараар ажиллаж байсан аж.
Ж.Наранбаатар нь тус газрынхны хувьд шинэ хүн биш бөгөөд өмнө нь энд хамгаалалтын ажилтнаас хэлтсийн дарга хүртэлх алба хашчээ. Мөн Цагдаагийн академи, ОХУ-д Холбооны аюулгүй байдлын албаны академид суралцаж төгссөн, мэргэжлийн тагнуулч, хуульч юм. Дашрамд дурдахад, Төрийн тусгай хамгаалалтын газрын даргаар хурандаа Ш.Болорсүх ажиллаж байсан бөгөөд түүнийг одоогоор ямар нэг албан тушаалд томилоогүй байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ