Н.Номтойбаярын хамгаалагч улс төрийн орогнол хүсчээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “Улаан ном”-д орсон баавгайг хууль бусаар агнасан гэх хэрэг өнгөрсөн жил шуугиан тарьсан. Түүнтэй холбоотой энэ мэт хэргийг хамгаалагч нь байсан Б.Батзориг олон түмэнд зарласан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ЦЕГ-ын дарга Б.Билэгт, УЕП Д.Дорлигжав нарт гаргасан гомдолдоо “Намайг албаар энэ баавгайг алсан мэт харагдуулж хэрэг үүрүүлэхээр зэхэж байна” гэж мэдэгдэж байсан юм.

Харин энэхүү хэргийг олон нийтэд зарласан түүний хамгаалагч асан Б.Батзориг улс төрийн орогнол хүсчээ. Тэрбээр одоо Швейцарь улсад амьдарч байгаа.

Хэрэг хийсэн нь үнэн үү, түүндээ бантдаг уу ямартаа ч Н.Номтойбаяр гишүүн одоо ч Б.Батзоригийг Монголоос маш ихээр дарамталдаг хэвээр дуулдав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ