Н.Багабанди таг дуугүй, Ч.Ганболдыг Д.Ганболдоор...

П.Цагаан манайхны хэт туйлшрах араншингийн харгайгаар Оюутолгойн ТУЗ-өөс гарах өргөдлөө өгсөн юм. Түүнийг Оюутолгойн гэрээг өөрчлөх, төслийн үйл ажиллагаанд олигтой хяналт тавихгүй байна хэмээн Н.Багабандитай адилтган гоочилсон. ЕТГ-ын албан тушаалтай холбож, төрийн тэргүүний ашиг сонирхлыг хамгаалдаг мэтээр харсан ч тал бий. Гэхдээ П.Цагаан бол тулхтай улстөрч, сайн эдийн засагч, хуульч төдийгүй аливаа ашиг сонирхлын хүлээсэнд баригдаад байхааргүй эх оронч хүн. Шулуухан хэлэхэд хар, цагаан хэл амнаас болоод ТУЗ-ийн гишүүний суудлаа өгчихлөө. Өмнө нь өргөдлөө өгсөн Ч.Ганболд бас чөлөөлөгдөв. Харин Ерөнхийлөгч асан Н.Багабанди таг дуугүй байна.

Оронд нь “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболд,Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу хоёр томилогдлоо. Д.Ганболд бол Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихэд Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Тэргүүн шадар сайдаар ажиллаж байсан толгой эдийн засагчдын нэг. “Ардчилсан холбоо” эвслийн үед Ерөнхий сайдад гурвантаа нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди огт халгаагаагүй. Ч.Отгочулууг “ок” гэж хэлэхээс өөр аргагүй боловсролтой залуу. Ийнхүү Оюутолгойн ТУЗ дэх Монголын тулгын гурван чулууны хоёр нь солигдов.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ