Чанарын баталгаагүй 1010 ширхэг эмийг хураан авч, устгахаар болов

Мэргэжлийн хяналтын байгууллага нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлэг болон эм хангамжийн байгууллагуудад төлөвлөгөөт шалгалт хийсээр байна.
Шалгалтын явцад:
- Хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан хоёр нэрийн эмийг яаралтай тусламжийн шүүгээнд хадгалж байсан Вип дентал ХХК-ийн шүдний эмнэлэг,
- Хаяг шошгын зөрчилтэй, чанарын баталгаажуулалтгүй 3 нэрийн эмийг ханган нийлүүлсэн Нуган ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллага,
- Ханган нийлүүлж буй эм, эмнэлгийн хэрэгслийн хадгалалт хамгаалалтын журам зөрчсөн Цомбо ХХК-ийн эм ханган нийлүүлэх байгууллага зэрэг газруудад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль оногдуулсан байна.
Түүнчлэн таван нэрийн таван цувралын 1010 ширхэг 1.728.500 төгрөгийн эмийг актаар хураан авч, устгуулахаар холбогдох газарт шилжүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ