Токио руу тусгай үүргийн онгоц хөөрлөө

Засгийн газар, УОК-ын шийдвэрээр зургаадугаар сард тусгай үүргийн долоон нислэг хийж, гадаадаас 2000 орчим иргэнээ авчрахаар төлөвлөжээ.
Төлөвлөгөөний дагуу өчигдөр Нурсултан-УБ-ын чиглэлд хийж, 175 иргэнээ эх орондоо авчирсан юм. Харин өнөөдөр Япон улс руу Токио-УБ-ын тусгай үүргийн нислэг хийх юм. Япон улс руу дөрөвдүгээр сарын 8-наас хойш нислэг үйлдээгүй юм. Японд сурдаг оюутнуудын хичээл амарсан, санхүүгийн хувьд хүндрэлтэй болсон учраас татан авах шаардлагатай аж. Тус улсаас 1400 иргэн нутаг буцах хүсэлтээ өгсөн хэмээн ГХЯ-наас мэдээлсэн билээ.
Зургаадугаар сард хийх тусгай үүргийн төлөвлөгөөт нислэгийн хуваарь:
- Энэтхэг– 06.12-ны Баасан гараг. Тус улсад сурч буй 230 гаруй ламхай нарыг авна. Мөн уг онгоцоор 13 иргэнээ Лаос улсаас авчрах юм.
- Сөүл /транзит/ – 06.17-ны Лхагва гараг
- Сөүл – 06.18-ны Пүрэв гараг. БНСУ-аас нутаг буцах хүсэлтээ өгсөн 2000 гаруй хүн байна. Уг шууд нислэгт визний хугацаа нь хэтрээд саатуулагдсан иргэдээс хамруулна.
- Франкфурт – 06.19-ний Баасан гараг. Энэ нислэгээр Европт гацсан иргэдээ ХБНГУ-ын Франкфуртээс татан авна. Өмнө нь тавдугаар сарын 3-нд авч байсан нь нэлээн үр дүнтэй арга байлаа. Инчеоноос 10 гаруй улсаас транзитаар зорчигч байсан бол Франкфуртээс Европт байгаа бүхий л улсаас авах боломжтой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ