Сэлэнгэ аймагт 151 мянган га талбайд үр тариа тариалаад байна

Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд 144 мян.га талбайд улаанбуудай, 1200 га талбайд арвай, 3000 га талбайд овъёос, 3287 га талбайд бусад үр тариа, 12 мян.га тэжээлийн ургамал, 21 мян.га тосны ургамал, 2495 га талбайд төмс, 2620 га талбайд хүнсний ногоо нийт 191 мян.га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн байна.



Энэ сарын 09-ний байдлаар нийт 151.7 мян.га талбайд үр тариа тариалаад байна. Үүнийхээ 149.1 мян.га-д улаанбуудай817 га-д арвай, 1641 га-д овьёос, 120 га гурвалжин будаа, 2567 га-д тэжээлийн ургамал17564 га-д тосны ургамал2639 га-д төмс2287 га-д хүнсний ногоо тариалаад байгаа аж.



Энэ хаврын тариалалтад дугуйт трактор 791, үр тариа үрлэгч 759, төмс хүнсний ногооны үрлүүр 81, анжис 186, борной 1138, сэндчилүүр 54, гербицид цацах машин 191, бордоо бууц цацагч 24 зэрэг техник ажиллаж байна. Ажиллах хүчний судалгаагаар 81 инженер, 110 агрономич, 36 агротехникч, 74 механикч, 20 токарчин, 10 усны инженер, 550 механикжуулагч ажиллаж байгаа ажээ.



Тариалалтын явцад гарсан хүндрэл бэрхшээл одоогоор гараагүй, ажил хэвийн явж байна хэмээн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ