Д.Нарангэрэл: Казакстанаас ирсэн иргэдээс гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл
"Дэлхийн дахинд 7,439,000 хүн өвчилж, 417 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагт шинээр 127 хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас барлаа.
ОХУ-д сүүлийн 24 цагт 8400 гаруй хүн шинээр халдвар авсан байна. Манай хил залгаа бүсүүдэд өвчлөл өмнөх өдрөөс 70-79 хүнээр нэмэгдсэн.
Манай орны хувьд Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс гурван хүнийг ХӨСҮТ-д, 12 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, бусад хүмүүсийг буудлуудад байршуулсан. ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн баг Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллаж, ЗӨСҮТ-ийн баг 175 хүний ачаа тээш, нэг онгоц, найман автобусанд эцсийн халдваргүйтгэл хийлээ.
Ажиглалтад 263 хүн шинээр орж, долоон хүн гэрийн тусгаарлалт руу шилжээд өнөөдрийн байдлаар нийт 1638 хүн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаар 124 дуудлага ирж, мэдээлэл зөвлөгөө авсан бол Шуурхай аппликейшнээр хоёр улсаас гурван иргэн холбогдож зөвлөмж авлаа" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ