Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлтэй иргэн, ААН-ийг сонгон шалгаруулж байна

Орон сууцны сан бүрдүүлэлтэд хамрагдах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.


Сонгон шалгаруулалтын нэр: Худалдан авах нөхцөлтэй “Орон сууц нийлүүлэх” Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Ашиглалтад орсон шинэ орон сууц санал болгох;
  • Тухайн орон сууцыг иргэнтэй гэрээ байгуулах өдрөөс өмнө улсын комисс хүлээн авсан байх;
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх;
  • Батлагдсан зургийн дагуу баригдсан байх
  • Барилга, орон сууц нь чанар, стандартын шаардлага хангасан материалаар баригдсан байх.
  • Зах зээл дээр борлуулж буй нэрлэсэн үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх боломжтой байх;
  • Барилга, орон сууц нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоолыг шийдвэрлэсэн байх;


Дээрх шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр ирүүлнэ.

Үүнд:

  • Төсөлд хамрагдах албан хүсэлт
  • Санал болгож буй барилга, орон сууцны танилцуулга, мэдээ мэдээлэл
  • /Байршил, гадаад орчны зураг, санал болгож буй орон сууцны дотоод зохион байгуулалтын зураг, талбай, үнэ, санал болгох нөхцөл/

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Экспресс цамхаг,


2 давхар, 206 тоот Утас: 7000-6953

СЭТГЭГДЭЛ БИЧИХ