“Монголын уран барилга” сэдэвт марк гарлаа

Дуурь бүжгийн эрдмийн театр байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан “Монголын уран барилга” сэдэвт марк гарлаа. Уг маркад ДБЭТ-ын барилга архитекторын онцлог, түүхэн дурсгалт үнэ цэнийг илэрхийлжээ.


ДБЭТ нь сонгодог неоклассицизм, үндэсний дүрслэх урлагтай хослуулан синтез урлаг болгон хөгжүүлсний тод жишээ, дайны дараах энх цагийн бүтээн байгуулалт, дурсгалт барилгад зүй ёсоор ордог байна.


Төв театрын зураг төслийг 1942 онд Герман улсын архитектор Герхард Козель хийж, 1949 онд барьж ашиглалтанд оруулжээ. Театрын дотор, гадна чимэглэлийг Б.Чимэдээр ахлуулсан Монгол ахмад уран бүтээлчид буюу зураач О.Цэвэгжав, Д.Чойдог, Д.Маньбадар, Ү.Ядамсүрэн, уран барималч С.Чоймбол, Н.Жамбаа, А.Даваацэрэн, А.Доржготов нар гүйцэтгэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ