Жууцай түүх гэж яваад төөрсөн хүнийг эсэн мэнд олжээ

Завхан аймагт долоон хүн жууцай түүх гэж яваад нэг нь төөрчээ.

Тодруулбал, Тэс сумын Нисэг багийн “Нисэгийн шугуйн-Улаан үзүүр” гэдэг газар тус сумын харьяат долоон иргэн жууцай түүж явснаас 63 настай, эмэгтэй O өчигдөр 12:00 цагийн орчим бусдаасаа төөрч сураггүй алга болжээ.

Энэ талаарх дуудлагыг мөн өдрийн 19:04 цагт тус аймгийн Онцгой байдлын газрынхан хүлээн авч Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, Хилийн 0277 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж орой 22:53 цагт “Нисэгийн шугуйн-Улаан үзүүр” гэдэг газраас эсэн мэнд олжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ