Дундговьд үүссэн шуурганы улмаас дөрвөн айлын гэр нуржээ

Дундговь аймагт энэ сарын 9-ны өдөр үүссэн шороон шуурганы улмаас дөрвөн айлын гэр нурж, нэг байрны дээврийн төмөр хууларчээ.


Тодруулбал, Адаацаг сум Сүм багийн “Сүмийн хөх бүрд” гэдэг газар  зургаадугаар сарын 9-ний өдрийн 18:30 цагийн орчим тус сумын Сүм багийн нутгаар 20 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурч “Сүмийн хөх бүрд” гэдэг газар байдаг 10х10 метрийн хэмжээтэй байрны дээврийн төмөр хууларч, 4 ханатай гурван гэр,  5 ханатай нэг гэр тус тус нурж унажээ.


Тус сумын Сүм багийн Засаг дарга Г.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус өдөр нөхцөл байдалтай танилцан ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ