Г.Амартүвшин: Би өөр улсын иргэн биш

УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ганибалын Амартүвшин өөр улсын иргэн биш гэдгээ өөрийн албан ёсны твиттер хуудсаар мэдэгджээ.
Түүний нэр бүхий Нидерланд улсын гадаад паспортын зураг цахим орчинд тарж өөр улсын иргэншилтэй байх магадлалтай гэх хардлага үүссэн. Гэвч тэрбээр энэ талаар ямар нэг тайлбар өгөлгүй өдийг хүрээд байв.
Тэгвэл өнөөдөр тэрбээр "Би өөр улсын иргэн биш. Баримтгүй тайлбар хийхийг хүсээгүй учир хэсэг хүлээлээ. Хүсэлт илгээсэн ч авч амжаагүй баримтуудыг удахгүй ил болгоно" хэмээн иргэний үнэмлэх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагааны хамт байрлуулжээ.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ