Н.Энхбаярын нэхэмжлэлтэй шүүх хурал энэ сарын 15-нд болно

Н.Энхбаярын нэхэмжлэлтэй СЕХ-нд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг зургаадугаар сарын 15-ны өдрийн 09.00 цагт товлосон байна.


Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны зургаадугаар сарын 04-ний өдөр болж өндөрлөсөн.


Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгч талаас шинэ нотлох баримт гаргуулах, ЦЕГ-т холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул холбогдох ажиллагааг явуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ