Д.Нямхүү: Казакстанаас ирсэн гурван хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдол 197 боллоо

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 11-нд гурван лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 тохиолдлоос халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 181 хүнээс шинжилгээ авахад гурван хүнд коронавирус илэрлээ.
Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан. Дөрөв нь батлан хамгаалахын сургуулийн оюутан бөгөөд хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ