“Өнөр” хорооллын авто замыг хааж, дулааны шугам татна

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Өнөр” хорооллын авто замыг өнөө оройны 23:00 цагаас зургаадугаар сарын 14-ны 06:00 цагийн хооронд хааж, дулааны шугам татах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Иймд ажил гүйцэтгэх хугацаанд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу хэмээн НАХГ-аас мэдээллээ. Уг ажлыг “Хасу мегаватт” ХХК гүйцэтгэж буй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ