Ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ

Өнөө шөнө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, маргааш өдөр зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүсэж хононо.
2020 оны 6 дугаар сарын 12-13-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Говь болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, шөнөдөө говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй.
Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 4-9 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүсийн өмнөд хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 10-15 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ