Ламхай нарыг авчрах тусгай үүргийн онгоц Гоа хотод газардлаа

Энэтхэг улсад гацсан ламхай нарыг авчрах тусгай үүргийн онгоц БНЭУ-ын Гоа хотод газардсан талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


БНЭУ-д шавилан суугаа лам хүүхдүүдийг авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 08:45 цагт хөөрсөн юм.


Маргааш 07.10 цагт Буянт-Ухаад буух онгоцоор 229 лам хүүхэд, 6 лам багш, 6 иргэн, Лаос Улсаас 10 иргэн ирэх юм байна. 


Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхэд шавилан суудаг бөгөөд тэдгээрийн 219 нь эх орондоо буцах хүсэлт гаргажээ. 


Тэдгээр хүүхдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болсон. Нэг хүүхдийн 21 хоногийн тусгаарлалтын зардал 1 сая 50 мянган төгрөг хэмээн тооцоолж байна. Энэтхэгээс авчрах ламхай нарын тусгаарлалтад нийт 230 сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргана. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ