Д.Нарангэрэл: Халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэхийг анхаарууллаа

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
"Дэлхий дахинд 7,727,000 хүн өвчилж, 427,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цаг өвчлөл 11 мянгаар нэмэгдсэн ч нас баралт буурсан үзүүлэлттэй байна.
Улс орнууд эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн бэлэн байдлаа хангах мөн халдварын хоёр дахь давалгаанаас сэргийлэх шаардлагатайг ДЭМБ-аас анхаарууллаа.
ОХУ-д өвчлөлийн хурд тархац эрчимтэй хэвээр байна. Тува улсад эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал нэлээн нэмэгдээд байгаа. Өнөө өглөө БНЭУ-аас өнөө өглөө тусгай онгоц ирсэн. ЗӨСҮТ-ийн баг онгоц, зорчигчдын ачаа, автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийгээд байна.
Ажиглалтад шинээр 535 хүн орсон бол 157 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ