Д.Нямхүү: Японоос ирсэн 271 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр "Өчигдөр дөрвөн лабораторид 326 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн 271 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн 95 хүн байгаа. Эмчилгээнд байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлвэл 91 нь хөнгөн, 11 нь хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар 146 хүн ХӨСҮТ-д тандалт, эмчилгээнд байгаа.
Энэтхэгээс ирсэн шашины сургуулийн суралцагч ламхай нар болон Лаос улсаас замаас нь суусан 10 иргэний шинжилгээний сорьцыг цуглуулах ажил эхлээд, үргэлжилж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ