А.Амбасэлмаа: Нийт 294 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ

Д.Нарангэрэл: Манай оронд 2607 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 55 их эмч эмчилгээ үзүүлж байна. Гараа тогтмол угаах, хүн хоорондын зайг барих нь маш чухал юм. Бид сонор сэрэмжээ алдахгүйгээр амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэйг сануулж байна.
ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, АНУ-д халдвар авсан хүний тоо хоёр сая 38 мянга гаруйд хүрчээ. Бразилд 21 мянга 700 гаруй шинэ тохиолдол бүртгэсэн байна. Тус улс нас баралтын тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байна. Энэтхэгт 11 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэсэн.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллийг хүргэж байна.
Өчигдөр буюу зургаадугаар сарын 13-нд ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабарорид нийт 294 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Энэтхэгийн онгоцноос тусгаарлагдсан долоон хүн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Энэтхэгийн онгоцоор ирсэн зорчигч болон онгоцны үйлчлэгч, ажилтнууд болох 259 хүн, мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 авто тээврийн жолоочоос коронавирус илрээгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ