ЭМЯ: Өнөөдөр гурван хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 98 боллоо

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цагаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдөр гурван хүн эдгэрч, эмнэлгээс гарч дараагийн шатны сувилалд шилжиж байна. Тэдгээр гурван хүн нь Батлан хамгаалахын их сургуулийн оюутан юм. Нийтдээ тус сургуулийн 68 хүүхэд халдварт өртсөнөөс 29 нь эдгэрээд байна" гэв.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 197, эдгэрсэн тохиолдол 98, эмчлэгдэж буй 99 хүн байна. Эмчлэгдэж буй 88 хүний биеийн байдал хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 151 хүн эмчлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ