Нийгмийн мэдрэмжтэй нэр дэвшигч Банзрагчийн түвшин

УИХ-ын сонгуулийн 29-р тойрог Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч Банзрагчийн Түвшин иргэд сонгогчидтойгоо хийх уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр тэрээр Хан-Уул дүүргийн 3, 4, 5, 20 дугаар хороод болон Хүнсний зах, Хүннү молл дэлгүүрүүдээр явж ажиллаа. Хороодын оршин суугч иргэд болон зах, дэлгүүрийн худалдагч, түрээслэгчид өөрсдөд тулгарч байгаа асуудлуудын талаар нэр дэвшигч Банзрагчийн Түвшинтэй илэн далангүй ярилцаж, санал бодлоо солилцож байв. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3-р хорооны иргэн, хувиараа бизнес эрхлэгч Г.Нарантуяа : “Манай гэр бүлийн хувьд Хан-Уул дүүрэгтээ амьдраад 10 гаруй жил болж байна. Тэгэхээр Банзрагчийн Түвшин нэр дэвшигчийг сайн мэднэ. Учир нь энэ хүн манай Дүүргийн ИТХ, НИТХ-д Хан-Уулаа төлөөлөн ажиллаж байсан. Энэ хугацаандаа дүүргийнхээ төлөө их зүйл хийсэн хүн гэж боддог. Тийм учраас дүүргийг арван хуруу шигээ мэддэг хүн биднийг төлөөлөхөөр УИХ-д нэр дэвшиж байгаад маш их баярлаж байна. Мөн, мөрийн хөтөлбөртөө ЖДҮ-ийг дэмжих бодлого тусгасан нь хувиараа бизнес эрхлэгч бидэнд маш том дэмжлэг болох нь гэж олзуурхаж байгаа. Тиймээс нийт Хан-Уулынхан Банзрагчийн Түвшинг дэмжиж, залуу хүний хувьд хийж хэрэгжүүлэх үйлсэд нь дэм болоорой гэж хүсье” гэж ярив. АН-аас нэр дэвшигч Банзрагчийн Түвшинг очсон газар бүрт нь иргэд хүрээлж, “ Жирийн иргэд, айл өрх рүү чиглэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаад баярлалаа. Мэдрэмжтэй нэр дэвшигч байна” гэцгээж байсан юм. УИХ-ын сонгуулийн 29-р тойрог Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч Банзрагчийн Түвшингийн иргэд сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ