Малд явж байсан хүүхэд хаднаас унаж амиа алджээ

Хөдөө малд явж байсан хүүхдүүд хаднаас унаж, нэг хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр буюу зургаадугаар сарын 14-нд гарчээ.
Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт малдаа явж байсан хоёр хүүхэд хөл алдан хаднаас унаж 13 настай охин гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн бол хамт явж байсан дөрвөн настай дүү нь гэмтлээ даалгүй амьсгал хураажээ.
Хэргийг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ