О.Ариунтуяа: Амны хаалт зүүх нь халдварын эрсдэлийг 85 хувиар бууруулж байна

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхий даяар 7 сая 798 мянган хүн коронавирусийн халдвар авч, 427 мянган хүн нас барлаа. Сүүлийн 24 цагт дэлхий даяар 118 мянган хүн шинээр өвчилж, 3300 гаруй хүн нас барлаа. Энэ нь өмнөх өдрийнхөөс 8000 гаруй тохиолдлоор бага байна.
Улсын хэмжээнд 2061 хүн ажиглалтад байна. 1-5 насны хүүхэд 57, 39 жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтэй 37 хүн ажиглалтад байна. АНУ, Швед, БНСУ-аас гурван иргэн ЭМЯ-ны 119 утсаар холбогдож, халдвараас сэргийлэх зөвлөгөө авсан" гэлээ.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хүмүүс 1 метр зай барих нь халдвараас 82 хувь хамгаалж, 2 метрээс дээш зай барих нь илүү үр дүнтэйг тогтоосон. Амны хаалт зүүх нь халдварын эрсдэлийг 85 хувиар бууруулж буйг судалгаагаар тогтоолоо" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ