Л.Мөнхтүшиг: Энэ сарын 20-нд зүүн өмнөд азид байгаа иргэдээ авахаар боллоо

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 


ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "УОК-ын шуурхай штабаас ээлжит тусгай үүргийн нислэгийн талаар мэдээлэх гэж байна. 


Өнгөрсөн хугацаанд 22 удаагийн нислэгээр 10,020 иргэдийг эх орондоо авч ирээд байна. Зургаадугаар сард нийт найман тусгай нислэг үйлдэнэ гэж хэлж байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу тусгай үүргийн нислэгийг нэмэхээр боллоо.


Зургаадугаар сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа монгол иргэдээ татаж авахаар боллоо. БНСУ руу транзит нислэг хийж тэднийг татан авна. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийн нэрс эцэслэгдэж байна. Транзит нислэгээр ирэх иргэдийн нэрийг аль болох эртхэн баталгаажуулж байна" гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ