"Эрх баригчид коронавирустэй холбоотой бүх хорио цээрийг өөрсдөө зөрчиж байна" гэв

Бизнес эрхлэгч залуус өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлж мэдээлэл хийлээ.
BRB компанийн захирал Э.Жадамба "Эрх баригчид сонгууль хийхдээ коронавирустэй холбоотой бүх хорио цээрийг өөрсдөө зөрчиж, хүмүүсийг тэвэрч, үнсэж, уулзалт зохион байгуулж, хүүхдүүдээр ухуулга хийлгэж байна. Тэд коронавирусийг хойш тавьж, мартсан.
Тэгтэл жижиг, дунд бизнес эрхлэгч залуус биднийг Америкт цагдаа нарын гарт амиа алдсан хар арьст залуу шиг, амьсгалж чадахгүй байна, эдийн засгаа жаахан чөлөөлөөд өгөөч, бид бүх журмаа мөрдөөд үйл ажиллагаа явуулж, ажил хийж, мөнгө олъё гэхээр боож байна. Иргэдийн эрүүл мэнд чухал гэчихээд сонгууль хийх болохоор иргэд хамаагүй гэж байна. Энэ шударга бус байдлыг бид эсэргүүцэж, жагсаж байгаа юм" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ