Бизнес эрхлэгч залуус тайван жагсаал хийлээ

Бизнес эрхлэгч залуусын төлөөлөл өнөөдөр Сүхбаатарын талбайд 13 цагаас тайван жагсаал хийлээ. Тэд коронавирустай холбоотой хорио цээрийн дэглэм тогтоосноос хойш буюу өнгөрсөн таван сарын турш тэдэнд чиглэсэн зүйл хийгээгүй хэмээн ийнхүү жагссан байна.
Засгийн газраас зарим нэг арга хэмжээ авсан ч жижиг, дунд бизнес эрхлэгчид урсгал зардал, зээл, түрээсээ төлсөөр байгаа бөгөөд төлж чадахгүй нь дампуурч байгааг залуус хэлж байна. Иймд ААН тус бүрт тулгамдаад байгаа цаг үеийг болон улс төр, бизнес эрх зүйн орчин, санхүүгийн нөхцөл байдал зэрэг урт хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлыг нэгтгэж шийдвэрлүүлэх, үр дүнд хүрэх гэж ойлгож, үр дүнд хүрэхийг эрмэлзэж, төрийн шийдвэр гаргах шатны өндөрлөгүүдэд санал шаардлага тавьж, нөлөөлөхийг оролдож байгаа хэлбэр нь энэ аж.
Тэдний зүгээс дараах таван шаардлагыг гаргасан байна.
Үүнд:
- НӨАТ-аас чөлөөлөгдөх (100 сая хүртэлх дүнгээр)
- НДШ-ийн төлбөрөөс 50 сая хүртэлх дүнгээр чөлөөлөгдөх
- Хөнгөлөлттэй нөхцлийн зээл авах (3%, 3-5 жил)
- 2020 он дуустал ААНБ-ын НДШ, НӨАТ, Хувь хүний ОАТ, бүх төрлийн зээлийн төлбөрт алданги тооцохгүйн дээр харилцах данс хааж битүүмжлэхгүй байх
- Банкны хүүг жилийн 8%, ББСБ 12% болгож одоогийн хувь хэмжээг бууруулах.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ