Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 29-нд болно

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэрэг хоёрдугаар сарын 13-ны өдөр ирсэн. Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан талуудын хүсэлтээр хоёр удаа хойшлогдсон юм. 


Уг шүүх хуралдаанаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласан боловч талуудын хүсэлтээр хоёр удаа хойшлогдоод байна. Дараагийн шүүх хуралдааныг зургаадугаар сарын 29-ний 10:00 цагт  товложээ.


Таслан сэргийлэх арга хэмжээ: Шүүгдэгч Э.Бат-Үүл, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Ш.Ганхуяг, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Л.Нарантуяа, Д.Оюунжаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. Мөн яллагдагч А.Гантулга, Ё.Гэрэлчулуун, Б.Мөнхтөр нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ