Д.Нарангэрэл: Улиас модны хөвөнгөөс сэргийлж амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвараар 8.1 сая хүн өвчилж, 438 мянган хүн нас барлаа. Халдвар 8-10 хоног хугацаанд нэг саяр нэмэгдэж байна. Нийт халдварын 75 гаруй хунийг АНУ, Латин Америкийн орнууд, Ойрхи Дорнод болон Зүүн Азийн орнуудад бүртгэгджээ.
Гадуур улиас модны хөвөн хийсэж, харшлын урвалыг ихэсгэдэг. Энэ хөвөн 14 хоног үргэлжлэн гарна. Тиймээс амны хаалт зүүх нь харшлаас сэргийлнэ. Амны хаалт халдвараас 85 хувь, нүүрний хаалт 78 хувь хамгаална гэж судалгаагаар тогтоожээ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ