"Ж.Эрдэнэбатыг цагдан хорьсоны эсрэг Сэлэнгэ аймгийн иргэд хатуу тэмцэнэ"

УИХ-ын 13-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ж.Эрдэнэбатыг цагдан хориод буй. Түүнийг ийнхүү цагдан хорьсон нь Сэлэнгэ аймгийн иргэдийн сонгох эрхийг хязгаарлаж байна хэмээн тус тойргийн иргэдийн төлөөлөл шүүхэд гомдол гаргахаар өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа цуглалаа.
Цугласан иргэд Ж.Эрдэнэбатад цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зөрчсөн гэж үзэж буй бөгөөд ийнхүү 16200 иргэний гарын үсэг цуглуулан ирсэн байна. Тэдний төлөөлөл "Сэлэнгэ аймгийн иргэдийн эрхийг ингэж уландаа гишгэж болохгүй. Хэн нэгний дохиураар хэн нэгнийг харлуулж болохгүй. Өнөөдөр энэ асуудал Жаргалтулгын Эрдэнэбатад биш Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байна. Сэлэнгэ аймгийн иргэд сонгогчид хатуу тэмцэж, эсэргүүцнэ. Шүүх өмнөх шийдвэрээ эргэн харсан шийдвэр гаргах байх гэж найдаж байна. Ж.Эрдэнэбатыг сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүлэн олгох байх гэж итгэж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ